Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Обадиа 1:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Обадиагийн үзэгдэл.Эзэн БУРХАН Едомын тухай ийнхүү айлдав.Бид ЭЗЭНээс мэдээ сонссон ба үндэстнүүдийн дунд илгээгдсэн элч“Босогтун, түүний эсрэг тулалдаанд гарцгаая” гэж зарлав.

2. “Харагтун, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгоно.Чи үлэмж басамжлагдсан.

3. Хадны ан цав болон өөрийн орших газрын өндөрлөгт амьдардаг чамайг зүрхний чинь ихэрхэл хуурчээ.Чи зүрхэндээ «Хэн намайг газарт буулгах вэ?» гэдэг.

4. Чи бүргэд мэт өндөрт барьж,оддын дунд үүрээ зассан ч тэндээс Би чамайг доош буулгана” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.

5. “Хэрэв хулгайч нар чам уруу ирж,шөнөөр дээрэмчид орвол чи яаж сүйрсэн байх бол доо!Тэд хангалттай болтлоо хулгайлахгүй гэж үү?Хэрэв усан үзмийг хураагчид чам уруу ирвэл тэд үлдэгдлийг нь үлдээхгүй гэж үү?

6. Есав нь бусниулагдаж, түүний нууцлагдсан эрдэнэс нь хэрхэн ил гарч ирэх бол доо!

7. Чиний холбоотон бүх хүн чамайг хил уруу шахаж,чамтай эвтэй хүмүүс чамайг мэхэлж түрэмгийлнэ.Чиний талхыг идэгчид чамайг отох болно”. (Хэн ч түүнийг анзаарахгүй).

8. ЭЗЭН тунхаглаж байна.“Тэр өдөр Би мэргэн хүмүүсийг Едомоос,ухаантнуудыг Есавын уулаас устгахгүй гэж үү?

9. Теман аа, дараа нь хүн бүр Есавын уулаас аллагаар таслагдахын тулд чиний хүчит эрс айдаст автах болно.

10. Чиний дүү Иаковд үйлдсэн хүчирхийллээс болжичгүүр чамайг бүтээх ба чи мөнхөд таслагдах болно.

11. Чи хол хөндий зогсож,харь хүмүүс түүний баялгийг авч одон,гадаадынхан түүний дааман хаалгаар орж ирэн Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөрчи ч гэсэн тэдний нэг мэт байсан.

12. Өөрийн дүүгийн өдөр болох түүний золгүй өдрийг бүү хар.Иудагийн хөвгүүдийн сүйрлийн өдөр тэдэн дээр бүү баяс.Тийм ээ, тэдний гай зовлонгийн өдөр чи амаа бүү ангайлга.

бүрэн бүлгийг уншина уу Обадиа 1