Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 9:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хот уруу хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ.

15. Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй.

16. “Мэргэн ухаан хүч чадлаас илүү” хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна.

17. Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ.

18. Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 9