Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 8:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Юмсын учгийг тайлж, мэддэг мэргэн ухаантантай хэн адил юм бэ? Хүний мэргэн ухаан л хүний нүүрийг нь гэрэлтүүлж, баргар дүрийг нь өөрчлөх ажээ.

2. “Бурханы өмнө нэгэнт өргөсөн тангараг бий тул хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.

3. Түүнийг орхих гэж бүү яар. Бузар хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно.

4. Хааны зарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. “Та юу хийж байна?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?

5. Хааны зарлигийг сахигч нь айдас түгшүүргүй амьдардаг. Учир нь мэргэн зүрх зохист цаг ба ёс дүрмийг мэддэг ажээ.

6. Учир нь алив юманд зохист цаг ба ёс дүрэм байх атал хүн өөрөө түүнээс үлэмж нэрвэгдэх ажээ.

7. Юу тохиолдохыг хэрэв нэг ч хүн мэддэггүй юм бол хэзээ энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?

8. Сүнсээ захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар муу нь бузар мууг зуршил болгогсдыг үл чөлөөлдөг.

9. Энэ бүхнийг би хараад, өөрийн бодлыг наран доор болж байгаа үйлс бүхэн уруу хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.

10. Тэгэхэд би нэг нүгэлтнийг оршуулахыг харсан ба ариун газарт ирж, очиж байхад нь тэд өөрийн үйлсийг хийж байсан хотдоо удалгүй мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж.

11. Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 8