Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 7:26-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.

27. “Үзэгтүн, би үүнийг олж мэдэв” гэж Номлогч хэлэхдээ, тайлбарыг олохын тулд нэг зүйлийг нөгөө дээр нэмэн,

28. би үүнийг одоо хүртэл эрсээр байгаа боловч олоогүй. Мянгаас нэг эрэгтэйг л би олсон атал эдгээр бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй.

29. Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг шударгаар бүтээсэн боловч тэд өөр олон арга замыг өөрсдөө хайдаг явдал юм.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 7