Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 4:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

5. Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.

6. Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр.

7. Дараа нь би наран доор дахин нэг хоосныг үзэв.

8. Хөвгүүнгүй, дуугүй, татлаа түлхээгүй нэгэн эр байсан бөгөөд түүний хөдөлмөрт эцэс төгсгөл гэж алга байв. Түүний нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө хөдөлмөрлөж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй алба мөн.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 4