Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 3:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Төрөх хийгээд үхэх цаг,Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,

3. Алах хийгээд анагаах цаг,Нураах хийгээд босгох цаг,

4. Уйлах хийгээд инээх цаг,Гашуудах хийгээд бүжиглэх цаг,

5. Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,

6. Эрж олох хийгээд алдаж асгах цаг,Хадгалах хийгээд хаях цаг,

7. Урах хийгээд оёх цаг,Дуугүй байх хийгээд ярих цаг,

8. Хайрлах хийгээд үзэн ядах цаг,Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.

9. Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ?

10. Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.

11. Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.

12. Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.

13. Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.

14. Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 3