Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 12:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Мөнгөн утас тасарч, алтан аяга хэмхрэн, худгийн хүрд тасрах, хувин бутарч унахаас өмнө Түүнийг санагтун.

7. Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.

8. Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон” гэв.

9. Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр бүгдийг туршиж, судалснаар олон сургаалт үгсийг цэгцэтгэв.

10. Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичжээ.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 12