Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 12:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүнд өдрүүд ирж “Энэ амьдралд жаргал үзсэнгүй” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун.

2. Тэр үед нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургадаг.

3. Орон гэрээ хамгаалдаг байсан эр чадал нь хумигдаж, салганадаг болж, цөөхөн хэдэн шүднүүд нь үүрэггүй хоцорч, чи цонхоор харж, уйтгарт автагдах цаг ирнэ.

4. Хаалганы цаадахыг сонсохоо больж, гурилын тээрмийн дуу таны хувьд чимээгүй болж, тахиа донгодоход сэрэх авч, шувуудын жиргээнийг та үл сонсох болно.

5. Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 12