Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 10:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Чулуу бутлагч чулуундаа цохиулж, түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болох юм.

10. Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө.

11. Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм.

12. Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.

13. Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж.

14. Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ?

15. Тэнэг хүн хот уруу хэрхэн хүрэхийг ч мэддэггүй учраас түүний ажил өөрийг нь ядраах аж.

16. Хаан нь балчир, ноёд түшмэд нь өглөөжин найрладаг газар нутаг хөөрхийлөлтэй!

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 10