Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 10:17-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Хэрэв гүрний хаан нь ухаантнаас язгууртай, албат түшмэд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд иддэг газар нутаг ивээлтэй еэ.

18. Залхуугийн сууцны дээвэр хотойж, дусаал гоожих нь зайлшгүй.

19. Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.

20. Бодолдоо хааныг бүү зүх, баян хүнийг унтлагын өрөөндөө ч бүү хараа. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд далавчит бүтээл уг хэргийг задалж магад.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 10