Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 1:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс.

2. Номлогч,“Бүгд хоосон, хоосны хоосон болой” гэв.

3. Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ?

4. Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвчДэлхий ертөнц үүрд үлддэг.

5. Түүнчлэн нар мандсаар, жаргасаар,Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.

6. Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж,Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.

7. Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй.Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.

8. Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм.Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.

9. Юу байсан, тэр нь байх болно.Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.Иймээс наран доор шинэ юм юу ч алга.

10. Хэн нэг нь ямар нэг юмыг“Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад.Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.

11. Өнийн юмс дурсагдахгүй,хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.

12. Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 1