Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 9:7-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Та бол Абрамыг сонгож,Түүнийг халдеичуудын Ураас гаргаж,Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн ЭЗЭН Бурхан юм.

8. Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод,Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын,Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд,Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан.Та Өөрийн амлалтаа биелүүлсэн.Учир нь Та зөвт юм.

9. Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж,Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.

10. Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар,түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн.Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөдЭнэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.

11. Та тэдний өмнө тэнгисийг хувааж,Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн.Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.

12. Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж,Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.

13. Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн,Тэдэнтэй тэнгэрээс ярьсан.Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг,Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.

14. Та тэдэнд Өөрийн ариун амралтын өдрийг мэдүүлж,Өөрийн зарц Мосегээр дамжуулан тэдэнд тушаалууд,Дүрэм ба хуулийг өгсөн.

15. Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж,Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн.Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.

16. Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав.Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов.

17. Тэд сонсохоос татгалзан,Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй.Тиймээс тэд зөрүүдлэн,Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов.Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан,Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан,Хайр энэрлээр бялхам билээ.Та тэднийг орхисонгүй.

18. Тэд хайлуулсан төмөрлөгөөр өөрсдөдөө тугал бүтээгээд,“Энэ бол та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан” хэмээж,Аймшигт доромжлолыг үйлдэхэд

19. Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй.Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй.Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана чШөнөөр тэднийг орхисонгүй.

20. Тэдэнд зааварчлахын тулд Та Өөрийн сайн Сүнсийг өгөв.Та Өөрийн маннаг тэдний амнаас салгасангүй.Та тэднийг ундаасахад ус өгсөн.

21. Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэдний төлөө бэлтгэсэн ба тэд эс гачигдав.Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.

22. Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч,Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав.Тэд Хешбоны хаан Сихоны газрыг,Башаны хаан Огийн газрыг эзлэв.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 9