Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 9:22-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч,Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав.Тэд Хешбоны хаан Сихоны газрыг,Башаны хаан Огийн газрыг эзлэв.

23. Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов.Тэдний өвөг дээдэст нь очиж,Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.

24. Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж,Түүнийг эзэмшив.Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав.Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээнТа тэднийг хаадтай нь,Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.

25. Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв.Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн,Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд,Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив.Тиймээс тэд идэцгээж,Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.

26. Гэвч тэд дуулгаваргүй болж, Таны эсрэг тэрсэлж,Өөрсдийнхөө нурууны ар уруу Таны хуулийг хаясан.Тан уруу эргэж ирүүлэхийн тулд тэднийг ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж,Аймшигт доромжлолыг үйлдсэн.

27. Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан.Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад,Та тэнгэрээс сонсож,Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн.

28. Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв.Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон.Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов.Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов.Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч,

29. тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав.Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн,Таны тушаалуудыг эс сонсон,Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв.Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм.Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.

30. Харин Та тэднийг олон жил хүлцэж,Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй.Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.

31. Гэлээ ч Өөрийн агуу энэрлээрТа тэдний төгсгөлийг хийсэнгүй, орхисонгүй.Учир нь Та бол энэрэнгүй өрөвч Бурхан.

32. Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу,Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь,Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэлБиднийг болон манай хаад, ноёд,Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс баТаны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонгТа Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!

33. Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм.Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн.

34. Учир нь манай хаад, манай удирдагчид,Манай тахилч нар болон манай өвөг дээдэс Таны хуулийг сахисангүй.Таны тушаалууд болон тэднийг ятгасан Таны ятгалгуудад анхаарал хандуулсангүй.

35. Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд болон тэдний өмнө тавьсан өргөн уудам,Үржил шимт газартай өөрийн хаанчлалдаа тэд Танд үйлчилсэнгүй,Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.

36. Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн.Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр манай өвөг дээдэстТаны өгсөн газрын хувьд гэвэл, харагтун, бид түүн дээр боолууд байна.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 9