Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 9:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, таар өмсөн, өөрсөд дээрээ шороо цацав.

2. Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх харийнхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүглийг болон өвөг дээдсийнхээ гэмийг наманчилав.

3. Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв.

4. Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, өөрсдийн Бурхан ЭЗЭНд чанга дуугаар хашхирч байсан.

5. Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь—Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт!Таны суу алдарт нэр магтагдан,Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!

6. Та бол ганцхан ЭЗЭН.Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь,Газрыг ба түүн дээр байгч бүхнийг,Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн.Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс Таны өмнө бөхийдөг.

7. Та бол Абрамыг сонгож,Түүнийг халдеичуудын Ураас гаргаж,Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн ЭЗЭН Бурхан юм.

8. Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод,Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын,Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд,Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан.Та Өөрийн амлалтаа биелүүлсэн.Учир нь Та зөвт юм.

9. Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж,Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 9