Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 7:64-73 Ариун Библи, 2004 (АБ2004)

64. Тэд өөрсдийн эртний угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан хэдий ч энэ нь тогтоогдсонгүй. Тиймээс тэднийг бузар хэмээн тооцож тахилчлалаас хасав.

65. Урим ба Туммимтэй тахилч босохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн.

66. Бүхий л чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ.

67. Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй боолуудаас гадна байлаа. Тэдэнд хоёр зуун дөчин таван эрэгтэй, эмэгтэй дуучид байв.

68. Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав,

69. тэмээ нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв.

70. Эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгсөн.

71. Эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн мина өгөв.

72. Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс гэвэл хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн мина ба жаран долоон тахилч нарын хувцас байв.

73. Тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, ард түмний зарим нь, сүмийн үйлчлэгчид болон бүх Израиль өөрсдийн хотуудад амьдарч байсан. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 7