Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 7:58-67 Ариун Библи, 2004 (АБ2004)

58. Жаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд,

59. Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амоны хөвгүүд юм.

60. Сүмийн зарц нар ба Соломоны зарц нарын хөвгүүд бүгд гурван зуун ерэн хоёр байв.

61. Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон ба Иммерээс ирэгсэд байсан. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ ч, эцгүүдийнхээ бүлүүдийг, эсвэл үр удмаа үзүүлж чадсангүй.

62. Делаиагийн хөвгүүд, Тобиагийн хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр.

63. Тахилч нараас Хобаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч, тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд.

64. Тэд өөрсдийн эртний угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан хэдий ч энэ нь тогтоогдсонгүй. Тиймээс тэднийг бузар хэмээн тооцож тахилчлалаас хасав.

65. Урим ба Туммимтэй тахилч босохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн.

66. Бүхий л чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ.

67. Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй боолуудаас гадна байлаа. Тэдэнд хоёр зуун дөчин таван эрэгтэй, эмэгтэй дуучид байв.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 7