Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 6:7-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» хэмээн зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд мэдээлэгдэнэ. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдөе” гэжээ.

8. Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж буй шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ.

9. Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, өө Бурхан, миний гарыг тэнхрүүлээч.

10. Тэгээд би гэрт хоригдсон Мехетабелын хүү, Делаиагийн хүү Шемаиагийн байшинд ороход, тэр—Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв.

11. Гэвч би—Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй гэж хэлэв.

12. Тэгэхэд Бурхан үнэхээр түүнийг илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг би ухаарсан.

13. Би айж, түүнчлэн нүгэл үйлдэж, тэгснээр тэд намайг буруутгаж чадах муу мэдээллийг олж авахаар тэр хүнийг хөлсөлсөн юм.

14. Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.

15. Ингээд хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ.

16. Бидний бүх дайснууд үүнийг сонсож, бидний эргэн тойрны бүх үндэстнүүд үүнийг хараад, тэд өөрсдийн итгэлээ алдав. Учир нь энэ ажил бидний Бурханы дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ.

17. Мөн тэр өдрүүдэд Иудагийн сурвалжтануудаас олон захидал Тобиад очиж, Тобиагийн захидлууд тэдэнд ирэв.

18. Учир нь Иудад олон хүмүүс түүнтэй тангаргаар холбогдсон байсан. Учир нь тэр Арагийн хүү Шеканиагийн хүргэн байсан бөгөөд түүний хүү Иехоханан нь Берехиагийн хүү Мешулламын охинтой гэрлэсэн байв.

19. Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба миний үгсийг түүнд мэдээлжээ. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захидлуудыг илгээв.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 6