Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 6:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бидний бусад дайснуудад мэдээлэхэд, харин ч тэр үед би хаалгуудыг нь дааман хаалгануудад нь арай байрлуулаагүй байсан.

2. Санбаллат, Гешем нар надад захидал илгээн,—Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд надад хор хүргэхээр төлөвлөж байсан.

3. Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв.

4. Тэд надад энэ мэтээр дөрвөн удаа захидал илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв.

5. Тэгэхэд Санбаллат ийм байдлаар тав дахь удаа өөрийн зарцаа илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй захидал байв.

6. Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд бослого гаргахаар төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гашму ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллийн дагуу бол чи тэдний хаан болох гэнэ.

7. Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» хэмээн зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд мэдээлэгдэнэ. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдөе” гэжээ.

8. Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж буй шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ.

9. Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, өө Бурхан, миний гарыг тэнхрүүлээч.

10. Тэгээд би гэрт хоригдсон Мехетабелын хүү, Делаиагийн хүү Шемаиагийн байшинд ороход, тэр—Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 6