Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 4:2-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад—Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.

3. Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр—Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.

4. Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч.

5. Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм.

6. Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.

7. Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.

8. Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдав.

9. Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.

10. Иудад ийнхүү яригдав.—Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна.Гэсэн ч хог новш их байна.Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй.

11. Бидний дайснууд—Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад нь тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэсэн.

12. Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд ирцгээж, бидэнд—Та нарын эргэх зүг бүрээс тэд бидний эсрэг довтолно гэж арван удаа хэлэхэд,

13. би хүмүүсийг хэрмийн ар талын газрын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, хүмүүсийг ургуудаар нь сэлэм, жад, нумтай нь байрлуулав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 4