Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 3:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд тэргүүн тахилч Елиашиб өөрийн ах дүү тахилч нарын хамт босоцгоон, Хонины хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалгуудыг нь байрлуулав. Тэд Зуутын Цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын Цамхгийг ариусгав.

2. Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний хажууд Имрийн хүү Заккур барьж байв.

3. Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.

4. Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүний хажууд Мешезабелын хүү Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв.

5. Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй.

6. Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хаалгыг засав. Тэд үүний яс модыг тавьж хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.

7. Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронотит хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх мужийн захирагчийн албан ёсны суудлын төлөө засвар хийв.

8. Түүний хажууд алтны дархчуудын нэг болох Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүний хажууд сүрчиг хийгчдийн нэг болох Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн Хана хүртэл сэргээн босгов.

9. Тэдний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.

10. Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа өөрийн гэрийн харалдаа засвар хийв. Түүний хажууд Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв.

11. Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухнуудын Цамхгийг засав.

12. Түүний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв.

13. Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 3