Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 2:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй.

2. Тиймээс хаан надад—Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниглалаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш ихэд айв.

3. Тэгээд би хаанд—Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.

4. Тэгэхэд хаан надад—Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.

5. Би хаанд хандан—Хэрэв хаан таалбал, хэрэв таны зарц таны хишгийг олсон бол намайг Иуда уруу, миний эцэг өвгөдийг тавьсан хот уруу түүнийг дахин босгохын тулд илгээнэ үү? гэлээ.

6. Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад—Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлов.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 2