Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 12:38-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Найрал дууны хоёр дахь хэсэг нь зүүн тийш хөдөлсөн ба би хүмүүсийн хагастай нь хамт тэднийг хэрмэн дээгүүр дагаж, Зуухнуудын Цамхаг дээгүүр Өргөн Хэрэм уруу,

39. Ефраимын Хаалга дээгүүр, Хуучин Хаалга, Загасны Хаалга, Хананелын Цамхаг ба Зуутын Цамхгаар дамжин, Хонины Хаалга хүртэл яваад тэд Харуулын Хаалган дээр зогсоцгоов.

40. Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв.

41. Мөн бүрээтэй тахилч нар Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа ба Хананиа нар

42. Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бас тийн үйлдэв. Дуучид өөрсдийн удирдагч Иезрахиатай хамт дуулав.

43. Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.

44. Тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах тахилч нар ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулах хүмүүсийг мөн томилов. Юу гэвэл иудачууд нь үйлчилж буй тахилч нар ба левичүүдэд баярлав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 12