Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 12:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав.

28. Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав.

29. Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.

30. Тахилч нар ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг, дааман хаалгуудыг болон хэрмийг ариусгав.

31. Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдлын Хаалганы зүг явав.

32. Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь тэднийг дагалдаж

33. Азариа, Езра, Мешуллам,

34. Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиатай хамт

35. болон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү, Заккурын хүү, Микаиагийн хүү, Маттаниагийн хүү, Шемаиагийн хүү, Ионатаны хүү Зехариа

36. ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав.

37. Оргилуурын Хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны Хаалга уруу явав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 12