Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 12:25-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар бол дааман хаалгуудын агуулахуудыг манах хаалгачид байв.

26. Эдгээр нь Иозадакийн хүү, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.

27. Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав.

28. Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав.

29. Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.

30. Тахилч нар ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг, дааман хаалгуудыг болон хэрмийг ариусгав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 12