Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 12:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Билгагаас Шаммуа, Шемаиагаас Иехонатан,

19. Иоиарибаас Маттенаи, Иедаиагаас Уззи,

20. Саллаигаас Каллаи, Амокаас Ебер,

21. Хилкиагаас Хашабиа, Иедаиагаас Нетанел нар байв.

22. Левичүүдийн хувьд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашиб, Иоиада ба Иоханан ба Иаддуагийн өдрүүдэд бүртгэгдсэн байсан. Мөн тахилч нар нь Персийн Дариусын хаанчлалын үед бүртгэгдсэн байв.

23. Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэл Шастирын Номд бүртгэгдсэн байв.

24. Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг нь бүлэгтээ хариулан магтан, талархал өргөхөөр тавигдав.

25. Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар бол дааман хаалгуудын агуулахуудыг манах хаалгачид байв.

26. Эдгээр нь Иозадакийн хүү, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.

27. Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав.

28. Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 12