Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 11:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдарсан. Харин бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахын тулд шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв.

2. Иерусалимд амьдрахаар сайн дураар явсан бүх хүмүүсийг ард түмэн ерөөв.

3. Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, мужуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болон Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотууддаа хүн бүр өөрийн өмчөөр амьдарч байв.

4. Иудагийн хөвгүүдийн зарим нь болон Бениамины зарим хөвгүүд Иерусалимд амьдарч байв. Иудагийн хөвгүүдээс Перезийн хөвгүүдээс, Махалалелын хүү, Шефатиагийн хүү, Амариагийн хүү, Зехариагийн хүү, Уззиагийн хүү Атаиа,

5. Шилонитын хүү, Зехариагийн хүү, Иоиарибын хүү, Адаиагийн хүү, Хазаиагийн хүү, Кол-хозегийн хүү, Барухын хүү Маасеиа нар байв.

6. Иерусалимд амьдарч байсан Перезийн хөвгүүд бүгд дөрвөн зуун жаран найман чадварлаг хүн байв.

7. Эдгээр нь Бениамины хөвгүүд юм. Иешаиагийн хүү, Итиелийн хүү, Маасеиагийн хүү, Колаиагийн хүү, Педаиагийн хүү, Иоедын хүү, Мешулламын хүү Саллу,

8. түүний дараа Габбаи ба Саллаи, есөн зуун хорин найм.

9. Зихрийн хүү Иоел тэдний харгалзагч байсан ба Хассенуагийн хүү Иуда хотын захиргаанд хоёр дахь нь байв.

10. Тахилч нараас Иоиарибын хүү Иедаиа, Иахин,

11. Бурханы өргөөний удирдагч, Ахитубын хүү, Мераиотын хүү, Задокийн хүү, Мешулламын хүү, Хилкиагийн хүү Сераиа болон

12. сүмийн ажлыг гүйцэтгэдэг тэдний садан төрлийнхөн найман зуун хорин хоёр. Мөн Малхиагийн хүү, Пашхурын хүү, Зехариагийн хүү, Амзийн хүү, Пелалиагийн хүү, Иерохамын хүү Адаиа

13. ба түүний садангийнхан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд хоёр зуун дөчин хоёр. Мөн Иммерийн хүү, Мешиллемотын хүү, Ахзаин хүү, Азарелын хүү Амашсаи

14. болон тэдний ах дүүс, эрэлхэг дайчид, зуун хорин найм. Тэднийг харгалзагч нь Хаггедолимын хүү Забдиел байв.

15. Левичүүдээс Буннийн хүү, Хашабиагийн хүү, Азрикамын хүү, Хасшубын хүү Шемаиа,

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 11