Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 10:37-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилч нарт хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бол бүх тосгодоос аравны нэгийг авах хүмүүс юм.

38. Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөө уруу, агуулахын өрөөнүүд уруу аваачих ёстой.

39. Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэдгээр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл болон үйлчилж буй тахилч нар, хаалгачид, дуучид буй. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй.”

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 10