Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 1:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэд надад—Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв.

4. Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв.

5. Би—Би Танаас гуйж байна, аугаа, аймшигт Бурхан болох тэнгэрийн Бурхан ЭЗЭН! Танд хайртай, Таны тушаалуудыг сахигч хүмүүст Та хайр энэрэл болон гэрээгээ сахидаг.

6. Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна.

7. Бид Таны эсрэг маш бусармагаар үйлдсэн ба Өөрийн зарц Мосед Таны тушаасан тушаалыг ч, тогтоолыг ч, зарлигийг ч сахиагүй билээ.

8. Та Өөрийн зарц Мосед тушаасан үгээ санаач. Та айлдахдаа “Хэрэв та нар итгэлгүй болбол Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 1