Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нахум 3:15-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэнд гал чамайг шатааж, илд чамайг цавчин унагах болно.Царцаа мэт тэр чамайг сүйтгэх болно.Өөрийгөө мөлхөгч царцаа мэт олшруул.Өөрийгөө багшрах царцаа мэт олон болго.

16. Чи өөрийн худалдаачдыг тэнгэрийн оддоос илүү ихээр өсгөсөн.Харин тэд мөлхөгч царцаанууд адил тонож, нисэн одож байна.

17. Чиний харуулууд багшрах царцаа мэт юм.Чиний өрлөг жанжнууд хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй сүрэг дэвхрэгтэй адил.Нар мандахад тэд зугтаж, тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.

18. Өө, Ассирийн хаан аа.Чиний хоньчид унтаж, чиний язгууртнууд хэвтэж байна.Чиний ард түмэн уулсаар тарсан бөгөөд тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.

19. Чиний бэртэлтэд ямар ч эмчилгээ байхгүй.Чиний шархнууд эдгэршгүй.Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно.Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?

бүрэн бүлгийг уншина уу Нахум 3