Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нахум 2:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Голуудын дааман хаалганууд нээлттэй байх бөгөөд орднууд сүйрчээ.

7. Бүх юм шийдэгдсэн.Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно.

8. Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловчодоо тэд зугтаж байна.“Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.

9. Мөнгийг олзол, алтыг олзол.Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга.

10. Тэр хоосорсон байна!Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ.Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна.Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ.

11. Тэнд арслангуудын нүх,залуу арслангуудын хооллох газар байсан.Тэнд эр, эм арслан ба арслангийн гүег мярааж,тэдэнд хэн ч саад болдоггүй байсан.

12. Арслан гүегүүддээ хангалттай ихийг уран тастаж,эм арслангууддаа хангалттай ихийг алж,өөрийн ичээгээ олзоор, өөрийн нүхнүүдээ тастсан махаар дүүргэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Нахум 2