Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нахум 2:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.Тэдний дүр төрх нь бамбарууд мэт,тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.

5. Тэр өөрийнхөө сурвалжтнуудыг санадаг байна.Тэд алхаан дундаа бүдэрч, хана хэрэм уруу нь яарцгаан, бүслэлтийн хаалт босгоно.

6. Голуудын дааман хаалганууд нээлттэй байх бөгөөд орднууд сүйрчээ.

7. Бүх юм шийдэгдсэн.Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно.

8. Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловчодоо тэд зугтаж байна.“Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.

9. Мөнгийг олзол, алтыг олзол.Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга.

10. Тэр хоосорсон байна!Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ.Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна.Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ.

бүрэн бүлгийг уншина уу Нахум 2