Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нахум 1:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ?Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ?Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.

7. ЭЗЭН бол сайн.Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог.Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.

8. Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож,Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.

9. Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн,Тэр түүнийг чинь эцэс болгоно.Зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй.

10. Тэд орооцолдсон өргөс шиг,өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөдгандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.

11. ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн,зохисгүй зөвлөгч нь чамаас гарч ирсэн.

12. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Тэд бүрэн хүчтэй, олон боловч,тэд таслагдаж, өнгөрөн одох болно.Би та нарыг зовоож байсан ч цаашид та нарыг Би зовоохгүй.

13. Тиймээс одоо Би түүний буулгыг та нарын дээрээс эвдэн авч,дөнгөнүүдийг чинь таслах болно”.

14. Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан.“Чиний нэр цаашид дуурсагдахгүй.Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна.Би чиний булшийг бэлтгэнэ.Учир нь чи жигшүүртэй юм”.

15. Харагтун.Сайн мэдээ авчирдаг, амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна.Өө Иуда, найр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл.Учир нь зохисгүй нэгэн чамаар дахин өнгөрөхгүй.Тэр бүрэн таслагдсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Нахум 1