Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нахум 1:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.

2. ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм.ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм.ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг.Тэр Өөрийн дайснууддаа зориулан хилэнг хураадаг.

3. ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа агуу.ЭЗЭН буруутныг шийтгэлгүй орхихгүй.Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг бөгөөдүүлс бол Түүний хөл доорх тоос юм.

4. Тэр далайг зэмлэж, хатаадаг.Тэр бүх голыг хатаадаг юм.Башан, Кармел болон Ливаны дэлбээнүүд ганддаг.

5. Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог.Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид,дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.

6. Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ?Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ?Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.

бүрэн бүлгийг уншина уу Нахум 1