Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Мика 7:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тулТэрээр миний хэргийг өмгөөлж,миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно.Тэр намайг гэрэлд гаргана.Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно.

10. Тэгээд миний дайсан харж,“Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно.Миний нүд түүнийг харж,тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.

11. Энэ нь хана хэрмээ барих өдөр болно.Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.

12. Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас,Египетээс Евфрат хүртэл,далайгаас далай хүртэл,уулаас уул хүртэл тэд чам уруу ирэх өдөр болно.

13. Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж дэлхий эзгүйрнэ.

14. Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач.Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.

15. “Чамайг Егигетийн нутгаас гарсан өдрүүдийнх шигБи чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”.

16. Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно.Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.

17. Тэд могой мэт, газрын хэвлээр явагчид мэт шороо долооно.Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ.Тэд бидний Бурхан ЭЗЭН уруу айдастайгаар ирнэ.Таны өмнө тэд айх болно.

18. Гэмийг уучилдаг,Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ?Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.

бүрэн бүлгийг уншина уу Мика 7