Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Мика 7:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж дэлхий эзгүйрнэ.

14. Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач.Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.

15. “Чамайг Егигетийн нутгаас гарсан өдрүүдийнх шигБи чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”.

16. Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно.Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.

17. Тэд могой мэт, газрын хэвлээр явагчид мэт шороо долооно.Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ.Тэд бидний Бурхан ЭЗЭН уруу айдастайгаар ирнэ.Таны өмнө тэд айх болно.

18. Гэмийг уучилдаг,Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ?Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.

19. Тэр дахин биднийг өрөвдөж,бидний гэмийг хөл доор гишгэчнэ.Тийм ээ, Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна.

20. Та бидний өвөг дээдэст эртний өдрүүдээс тангарагласан үнэнийг Иаковд,хувиршгүй хайрыг Абрахамд өгөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Мика 7