Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Мика 6:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Би ЭЗЭН уруу юутай очиж,өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ?Би Түүн уруу шатаалт тахил, нэг наст тугалуудтай очих уу?

7. Мянга мянган хуц,арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу?Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ,сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?

8. Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан.Шударгыг үйлд, энэрлийг хайрла,өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?

9. ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөдТаны нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ.“Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ?

10. Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болон хараагдсан богино хэмжүүртэй хүн байхгүй юу?

11. Муу жинлүүр, хуурамч дэнсийг би зөвтгөж болох уу?

12. Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн.Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.

13. Тиймээс Би бас чамайг өвчлүүлж,цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.

бүрэн бүлгийг уншина уу Мика 6