Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Мика 6:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болон хараагдсан богино хэмжүүртэй хүн байхгүй юу?

11. Муу жинлүүр, хуурамч дэнсийг би зөвтгөж болох уу?

12. Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн.Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.

13. Тиймээс Би бас чамайг өвчлүүлж,цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.

14. Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өлсгөлөн байна.Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй.Чи юу хадгална, түүнийг чинь Би илдэнд өгөх болно.

15. Чи тариалах боловч хураахгүй.Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй.Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.

16. Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж,Тэдний зөвлөгөөгөөр алхдаг.Тийм учраас Би та нарыг сүйрүүлж,оршин суугчдыг чинь элэг доог болгоно.Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.

бүрэн бүлгийг уншина уу Мика 6