Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Мика 3:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Өөрөөр хэлбэл, Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулдби хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна.

9. Шударга ёсыг жигшиж,цэх шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо!

10. Та нар цус урсгалтаар Сионыг, шударга бус хүчирхийллээр Иерусалимыг босгодог.

11. Түүний удирдагчид хахууль аван шүүж,тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан,эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг.Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн,“ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү?Бидэн дээр гай гамшиг буухгүй” гэж хэлдэг.

12. Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж,Иерусалим нь сүйрлийн овоо болж,сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.

бүрэн бүлгийг уншина уу Мика 3