Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Мика 2:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Орондоо мууг бэлдэн, гэм бурууг төлөвлөгчид гаслантай яа!Өглөөний гэрэлд тэд үүнийгээ үйлддэг.Учир нь энэ нь тэдний гарын мэдэлд байдаг билээ.

2. Тэд талбайнуудад шунахайрч,тэгээд тэднийг барьж, гэрүүдийг авч явдаг.Тэд хүнийг болон гэрийг нь, хүнийг болон өвийг нь дээрэмддэг.

3. Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг нэгэн гамшиг төлөвлөж байна.Үүнээс та нар хүзүүгээ зайлуулж чадахгүй.Та нар ихэмсгээр алхахгүй.Юу гэвэл энэ нь ёрын цаг байх болно.

4. Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж,гашуун эмгэнэлийг дуулж«Бид бүрмөсөн устгагдлаа.Тэр миний ард түмний хувийг сольдог.Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ!Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав».

5. Тийм учраас ЭЗЭНий чуулганд шодож,та нарын төлөө хэмжүүр сунгах хэн ч байхгүй.

6. «Бүү эш үзүүл» гэж тэд ярьдаг.«Эдгээр зүйлийн талаар бүү эш үзүүл,ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж тэд ярьдаг.

7. “Иаковын гэр ээ, энэ нь«ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу?Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» гэж хэлэгдэх ёстой байсан уу?Зөв шулуун алхаж буй нэгэнд Миний үгс сайныг үйлддэг биш үү?

8. Саяхан Миний ард түмэн дайсан мэт боссон билээ.Дайнаас буцаж ирсэн болон хажуугаар ажиггүй өнгөрөгчдөөс чи дээл хувцсыг нь тайчдаг.

9. Миний ард түмний эмэгтэйчүүдийг бүгдийг нь та нар тааламжит гэрээс нь хөөж гаргадаг.Миний сүр жавхланг хүүхдүүдээс нь та нар үүрд авдаг.

10. Босож, явагтун!Шаналгаат сүйрэл, сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас энэ нь амрах газар биш ажээ.

11. Хэрвээ салхи хийгээд худал хуурмагийн хойноос алхаж буй хүн худал ярьж,«Би та нарт дарс болоод нэрмэл архины талаар ярина» гэж хэлсэн бол,тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болно.

бүрэн бүлгийг уншина уу Мика 2