Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Мика 1:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.

2. Ард түмнүүд ээ, та нар бүгд сонсоцгоо!Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун!Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчилнэ.Эзэн Өөрийн ариун сүмээс,

3. Үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас гарч ирж байна.Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно.

4. Түүний дор уулс нь хайлж, хөндий талууд хуваагдах нь Галын өмнөх лав мэт хайлан урсаж,эгц газраар доош цутгах ус мэт байна.

5. Энэ бүгд нь Иаковын тэрслэл,Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм.Иаковын эсэргүүцэл нь юу вэ?Самари биш гэж үү?Иудагийн өндөр газрууд нь юу вэ?Иерусалим биш гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Мика 1