Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Малахи 3:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Харагтун, Би элчээ илгээх гэж байна. Тэр Миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

2. “Гэвч Түүний ирэх өдрийг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүнийг үзэгдэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь Тэр цэвэршүүлэгчийн гал шиг, угаагчийн саван шиг юм.

3. Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Тэр тэднийг алт ба мөнгө шиг цэвэршүүлнэ. Тэгснээр тэд зөв шударга байдал дотор ЭЗЭНд өргөлүүдийг өргөх юм.

4. Тэгээд Иуда ба Иерусалимын өргөл нь эртний өдрүүдийнх шиг, урьдын жилүүдийнх шиг ЭЗЭНд тааламжтай байх болно.

5. Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

6. “Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тийм учраас Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.

7. Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэн, тэднийг сахиагүй. Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж буцан ирэх вэ?» гэж хэлдэг.

8. Хүн Бурханыг луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр.

9. Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан!

бүрэн бүлгийг уншина уу Малахи 3