Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Малахи 2:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. “Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө жигшигдсэн, басамжлагдсан болгоно.

10. Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү? Нэг Бурхан биднийг бүтээсэн юм биш үү? Яагаад хүн бүр өөрсдийнхөө ах дүүгийн эсрэг тэрсэлснээрээ бид өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?

11. Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.

12. Ийм зүйлийг хийдэг хүний хувьд, тэр нь сэрүүн ба хариулдаг, эсвэл түмэн цэргийн ЭЗЭНд өргөл өргөдөг хэн ч байсан ЭЗЭН түүнийг Иаковын майхнаас таслах болтугай.

13. Та нарын хийдэг хоёр дахь зүйл бол энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүтээдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас тааламжтайгаар хүлээн авахгүй.

14. Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм.

15. Гэвч Сүнсний үлдэгдэлтэй хэн нь ч тийнхүү үйлдээгүй. Тэр бурханлаг үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тэгвэл сүнсэндээ анхаарал тавь. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг.

16. Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Өөрийгөө хүчирхийллээр хувцасладаг хүнийг Би үзэн яддаг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун”.

17. Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.

бүрэн бүлгийг уншина уу Малахи 2