Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Малахи 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Малахигаар дамжуулан Израильд хандсан ЭЗЭНий үгийн зөн.

2. “Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэж асуудаг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,

3. харин Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг хоосруулж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон”.

4. Едом нь “Бид цохигдсон, гэвч бид буцан ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг хорон муу нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно”.

5. Та нарын нүд үүнийг үзэж, та нар “ЭЗЭН Израилийн хилийн чанадад өргөмжлөгдөх болтугай” гэж хэлнэ.

6. “Миний нэрийг жигшигч тахилч нар аа, «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ?» гэж түмэн цэргийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж жигшсэн бэ?» гэж асуудаг.

7. Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ жигшигдэх болтугай» гэж хэлж байна.

бүрэн бүлгийг уншина уу Малахи 1