Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 8:26-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. ЭЗЭНий өмнө байсан исгээгүй талхны сагснаас тэр нэг исгээгүй бинг, тостой хольсон талхан боов нэгийг болон нэг боовыг авч, тэдгээрийг өөхнүүд болон баруун гуян дээр байрлуулав.

27. Тэгээд тэр энэ бүхнийг Аароны гар дээр, түүний хөвгүүдийн гар дээр тавьж, тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав.

28. Тэгээд Мосе тэдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. Эдгээр нь тайвшруулах тааламжит үнэрт зориулсан, сахил хүртээх ёслолын тахил байлаа. Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл байв.

29. Мөн Мосе өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор, сахил хүртээх ёслолын хуцын Мосегийн хувь байлаа.

30. Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч түүнийг Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цацан, Аароныг, түүний хувцсыг, хөвгүүдийг нь, хөвгүүдийнх нь хувцаснуудыг түүнтэй хамт ариусгав.

31. Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдэд хэлсэн нь—Махыг хурлын майхны үүдэнд буцалгаж, миний тушаан “Аарон болон түүний хөвгүүд үүнийг идэх болно” хэмээн хэлсэн ёсоор түүнийг сахил хүртээх ёслолын тахилын сагсанд байгаа талхтай хамт идэгтүн.

32. Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун.

33. Та нар сахил хүртэх ёслолын чинь үе дуусах өдрийг хүртэл, долоо хоногийн турш хурлын майхны үүднээс гадагш гарч болохгүй. Учир нь Тэр та нарт долоо хоногийн турш сахил хүртээх юм.

34. Та нарын өмнөөс эвлэрүүллийг хийхээр өнөөдрийн хийгдсэнийг ЭЗЭН хийхийг тушаасан.

35. Түүнээс гадна, та нар үхэхгүйн тулд хурлын майхны үүдэнд долоо хоногийн туршид өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий шаардлагыг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ.

36. Аарон болон түүний хөвгүүд ингэж ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан бүх зүйлсийг хийв.

бүрэн бүлгийг уншина уу Левит 8