Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 7:6-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой.

7. Гэмийн төлөөх тахил нь нүглийн төлөөх тахилтай адил бөгөөд эдгээрт нэг л хууль байх болой. Түүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч түүнийг авах болно.

8. Мөн хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна.

9. Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой.

10. Тостой хольсон, эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд тэнцүү оногдоно.

11. ЭЗЭНд өргөгдөх эвийн тахилуудын өргөлийн хууль нь ийм юм.

12. Хэрэв тэр үүнийг талархсныхаа төлөө өргөх бол талархлын өргөлтэй хамт тостой хольсон бинг, тос түрхсэн исгээгүй боовыг, тостой хольж сайн хутгасан сайн гурилын бинг өргөнө.

13. Талархалд зориулсан эвийн өргөлүүдийн тахилтайгаа хамт тэр исгэсэн талхан боовтой өргөлөө авчирна.

14. Үүнээс тэр өргөл бүрээс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргө. Эвийн тахилын цусыг цацсан тахилчид энэ нь оногдох болой.

15. Түүний талархалт эвийн өргөлийн тахилын махны тухайд бол, өргөлийнх нь өдөр түүнийг идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй.

16. Гэвч хэрэв түүний өргөлийн тахил нь тангаргийн, эсвэл сайн дурын өргөл байх аваас, тэр хүн түүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэж болох бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болох

17. боловч гурав дахь өдөр нь тахилын махны үлдэгдлийг галд шатаах ёстой.

18. Тэгэхлээр эвийн өргөлийн тахилын аливаа мах нь гурав дахь өдөрт идэгдэх тохиолдолд түүнийг өргөсөн хүн хүлээн авагдахгүй болно. Мөн энэ нь өргөсөн нэгний тулд тооцогдохгүй болно. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнийг идэгч нь өөрийн хилэнцээ үүрэх ёстой.

19. Бас бузар аливаа зүйлд хүрсэн мах нь идэгдэх ёсгүй. Тэр нь галд шатаагдах ёстой. Бусад махны хувьд, цэвэр хүн нь тийм махыг идэж болно.

20. Харин бузартсан байхдаа, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махыг идсэн хүн өөрийн ард олноос таслагдана.

21. Хэн нэгэн нь хүний бузарт, эсвэл бузар амьтанд, эсвэл бузар жигшим зүйл зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махнаас идэх аваас тэр хүн өөрийн ард олноос таслагдана” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Левит 7