Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 7:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг өргөнө.

5. Тахилч тэдгээрийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ бол гэмийн төлөөх тахил болой.

6. Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой.

7. Гэмийн төлөөх тахил нь нүглийн төлөөх тахилтай адил бөгөөд эдгээрт нэг л хууль байх болой. Түүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч түүнийг авах болно.

8. Мөн хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна.

9. Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой.

10. Тостой хольсон, эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд тэнцүү оногдоно.

11. ЭЗЭНд өргөгдөх эвийн тахилуудын өргөлийн хууль нь ийм юм.

12. Хэрэв тэр үүнийг талархсныхаа төлөө өргөх бол талархлын өргөлтэй хамт тостой хольсон бинг, тос түрхсэн исгээгүй боовыг, тостой хольж сайн хутгасан сайн гурилын бинг өргөнө.

13. Талархалд зориулсан эвийн өргөлүүдийн тахилтайгаа хамт тэр исгэсэн талхан боовтой өргөлөө авчирна.

14. Үүнээс тэр өргөл бүрээс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргө. Эвийн тахилын цусыг цацсан тахилчид энэ нь оногдох болой.

15. Түүний талархалт эвийн өргөлийн тахилын махны тухайд бол, өргөлийнх нь өдөр түүнийг идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй.

бүрэн бүлгийг уншина уу Левит 7