Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 7:22-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

23. Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү ид.

24. Мөн үхсэн амьтны өөх, араатанд тастуулсан амьтны өөх нь ямар нэгэн өөр хэрэгцээнд зориулагдаж болох боловч та нар түүнийг үнэхээр идэж болохгүй.

25. Хэн нэгэн нь ЭЗЭНд галаар өргөсөн тахил болох амьтны өөхийг идвэл, идсэн тэр хүн өөрийн ард олноос таслагдана.

26. Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг идэж болохгүй.

27. Хэн нэг нь аливаа цусыг идвэл, уг хүн өөрийн ард олноос таслагдах болой” гэв.

28. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

29. Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэл. “ЭЗЭНд өөрийн эвийн тахилын өргөлийг өргөж буй хүн өөрийн өргөлийг эвийн тахилын өргөлөөсөө ЭЗЭНд авчрагтун.

30. Тэр өөрийнхөө гараар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрах ёстой. Өвчүү нь ЭЗЭНий өмнө даллах өргөл болон даллагдахын тулд тэрээр өөхийг өвчүүний хамт авчрах юм.

31. Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. Харин өвчүү нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох юм.

32. Та нар эвийн тахилын өргөлөөсөө баруун гуяыг хандив болгон тахилчид өгөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Левит 7