Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 7:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гэмийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Энэ нь хамгийн ариун бөлгөө.

2. Тэдний шатаалт тахилыг нядалдаг газарт тэд гэмийн төлөөх тахилыг нядлах ёстой. Цусыг нь тэр тахилын ширээ уруу тойруулан цацна.

3. Тэгээд тэр түүнээс бүх өөхийг нь өргөхдөө сүүл, сэмж,

4. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг өргөнө.

5. Тахилч тэдгээрийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ бол гэмийн төлөөх тахил болой.

6. Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 7