Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 6:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангарагласнаас болж (хүний үйлдэж болох иймэрхүү зүйлсийн аль нэгнээр нь) нүглийг үйлдвэл,

4. тэгвээс тэр нь нүгэл үйлдэн гэмтэй болох тохиолдолд, хулгайлан авсан, эсвэл луйвардан авсан зүйлээ, эсвэл өөрт нь хадгалуулсан зүйлийг, эсвэл өөрийн олсон хүний алдагдсан зүйлийг,

5. эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлийг нөхөн төлөх ёстой. Тэр түүний нөхөн төлбөрийг бүрэн хийн, түүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмээд үүнийг өөрийн гэмийн төлөөх тахилыг өргөх өдрөө уг эзэнд нь өгөх болой.

6. Тэгээд тэр гэмийн төлөөх тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахил болгон тахилчид авчраад,

7. тахилч түүний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Түүнийг гэм буруутай болгосон эдгээр хэргийн аль нь ч түүнд уучлагдах болно гэлээ.

8. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

9. Аарон болон түүний хөвгүүдэд тушаан хэлэгтүн. “Шатаалт тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нь өглөө болтол бүхэл шөнөжин тахилын ширээн дээрх зуухан дээр байх бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр шатсаар байх ёстой.

10. Тахилч нь маалинган нөмрөг өмсөх ёстой. Нүцгэн биен дээрээ тэр дотуур хувцсыг өмсөх болой. Тэрээр тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг авч тахилын ширээний хажууд тавина.

11. Тэгээд тэр хувцсаа тайлан, өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачих ёстой.

12. Тахилын ширээн дээрх гал түүн дээрээ үргэлж шатсаар байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй. Харин тахилч өглөө бүр түүн дээр мод шатааж, дээр нь шатаалт тахилыг тавин, эвийн тахилуудын өөхийг шатаан уугиулна.

13. Гал нь тахилын ширээн дээр байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.

бүрэн бүлгийг уншина уу Левит 6