Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 6:2-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНд үнэнч бус байж, өөрт нь хадгалуулсан болон даатгасан зүйлээр андыгаа мэхлэх, эсвэл хулгайлах, эсвэл андаасаа луйвардан авах,

3. эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангарагласнаас болж (хүний үйлдэж болох иймэрхүү зүйлсийн аль нэгнээр нь) нүглийг үйлдвэл,

4. тэгвээс тэр нь нүгэл үйлдэн гэмтэй болох тохиолдолд, хулгайлан авсан, эсвэл луйвардан авсан зүйлээ, эсвэл өөрт нь хадгалуулсан зүйлийг, эсвэл өөрийн олсон хүний алдагдсан зүйлийг,

5. эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлийг нөхөн төлөх ёстой. Тэр түүний нөхөн төлбөрийг бүрэн хийн, түүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмээд үүнийг өөрийн гэмийн төлөөх тахилыг өргөх өдрөө уг эзэнд нь өгөх болой.

6. Тэгээд тэр гэмийн төлөөх тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахил болгон тахилчид авчраад,

7. тахилч түүний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Түүнийг гэм буруутай болгосон эдгээр хэргийн аль нь ч түүнд уучлагдах болно гэлээ.

8. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

бүрэн бүлгийг уншина уу Левит 6